Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр багийн “Станцын саамын амралт” гэдэг газар “Хэрлэн” голын усанд 1 хүн согтуугаар сэрүүцэх гэж ороод живжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн А /40 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ийг 08.14-ний өдрийн 05:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.15-ны 19:22 цагт тус багийн “32-ын саам” гэдэг газар /анх осолдсон газраас зүүн хойд зүгт 5 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.