Ховд аймаг, Чандмань сум Жаргалант багийн “Улаан толгойн гарам”, “Наран”, “Бүдүүн гүвээ” гэдэг газар энэ сарын 14-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд усархаг бороо, мөндөр орсны улмаас 4 айл өрхийн мал үерт өртжээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахалсан мэргэжлийн ангийнхан очиход малчин Г-ын 21 бог, М-ийн 4 бог, С-ын 32 бог, С-ын 8 бог, нийт 4 айл өрхийн 65 бог мал үерийн усанд урсаж хорогдсон тул сэг зэмийг булшилсан.