Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.19-25/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 5 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 55 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.