Тайванийн үндэсний Дун Хуа их сургууль \National Dong Hwa university\-ийн ерөнхийлөгч, доктор Хуй-Ми Шү, Гадаад харилцааны декан, профессор, доктор Мин-Чиен Су тэргүүтэй бусад төлөөлөгч ХААИС-д зочилж хоёр их сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх зочдыг хүлээн авч уулзах үеэрээ тус их сургуультай хамтран хиймэл оюун ухаан, ухаалаг ХАА, таримал ургамал болон ой судлалын чиглэлээр судалгааны төсөл хэрэгжүүлэх боломж байгааг тэмдэглэн хэлж хоёр тал харилцан хүлээн зөвшөөрсөн ба удахгүй судлаачдын багийн цахим уулзалт хийж хамтарсан судалгааны ажлын сэдвээ эцэслэн тохирохоор шийдвэрлэлээ.
Сонгогдсон судалгааны төслийн саналаа Тайванийн Шинжлэх ухаан технологийн сан болон судалгаааны төсөл санхүүжүүлэгч бусад санд хүргүүлж санхүүжилт хүсэх боломжтой юм.
Тус их сургуулийн хиймэл оюун ухааны багш нар өнгөрсөн хичээлийн жилд ХААИС-ийн оюутнуудад гурван удаагийн цахим хичээл заасан бөгөөд цаашид энэхүү ажиллагааг тогтмолжуулах, багш, оюутан солилцох боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтад Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Николас Ванг оролцож хоёр талын хамтын ажиллагаанд амжилт хүсэв.
See less
