Монгол Улс нь Олон улсын стандартчиллын байгууллагын Текстилийн стандартчиллын техникийн хороо (ISO/TC 38)-ны жинхэнэ гишүүн бөгөөд Текстилийн салбарын олон улсын стандартчиллын үйл ажиллагаанд оролцох эрхийн хүрээнд ISO/TC 38/WG 33 ажлын хэсгийн ISO 22786 “Текстил. Мал, амьтны тавлаг байдал, Ноолуур бэлтгэх, шошголох, үйлдвэрлэх, мөшгөх тогтолцоонд тавих шаардлага” стандартын төсөл боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хэлэлцүүлэх, олон улсын стандартын байгууллагад төслийг хүргүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/246 дугаартай тушаалаар байгуулсан.
Ажлын хэсгийн даргаар тус газрын дарга, нарийн бичгийн даргаар тус газрын ахлах мэргэжилтэн ажиллаж байна. ISO/TC 38/WG 33 ажлын хэсгийн олон улсын экспертүүдийн хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд ХХААХҮЯ, Бэлчээр ашиглагчдын холбоо, үйлдвэрлэлийн төлөөлөл хамтран ОУ-ын Текстилийн стандартчиллын техникийн хорооны гишүүдэд Монгол ямаа, жилийн 4 улирлын мал маллагааг таниулах арга хэмжээг 7 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулж, олон улсын экспертүүдийн хурлыг гадаадад байгаа гишүүдийн оролцоог хангах замаар цахим болон танхим хосолсон хэлбэрээр 7 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ХХААХҮЯ-ны хурлын танхимд зохион байгууллаа.
Уг хурлаар монгол ямаа, нүүдлийн маллагаа, бэлчээрийн асуудлыг уг стандартад 2 дугаар бүлэг болгон оруулахаар шийдвэрлэсэн.