Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 9 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн ё, 241 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 165 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичиг хүргүүлэв.