Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Адарга багийн “Уртын-Улиас” гэдэг газар иргэн М нь 2024.09.08-ны өдөр суудлын автомашинтайгаа гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Түүнийг “Онон” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2024.09.19-ний өдрийн 21:00 цагт Онцгой байдлын аобанд мэдэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М/55 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.22-ны өдрийн 07:00 цагаас Адарга багийн ”Уртын-Улиас” гэдэг газраас баруун зүгт 40 км-т “Адаргын-Овоо” гэдэг газар хүртэл “Онон” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 09.23-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.