Архангай аймаг, Цэцэрлэг сум. Чулуут багийн “Дангийн тархи” гэдэг газар тус сумын харьяат, иргэн М нь “Чулуут” голыг завиар гарч байгаад завь нь хөмөрч живжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М/51настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.22-ны өдрийн 15:16 цагт осолдсон газраас 4 км-ын зайд, голын 3 метрийн гүнээс цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.