БГД-ийн МАН-ын 4-р хорооны гишүүн, БГД-ийн МАН-ын Бүгд хурлын гишүүн, Улсын тэргүүний Үүрийн дарга асан, МАН-ын тэргүүний ухуулагч, Монгол Улсын гавьяат Эдийн засагч доктор, профессор Г.ЯНСАНЖАВ 

Монгол Улсын Эдийн засгийн чуулган 2023 оны долдугаар сарын 9-10-нд Төрийн ордонд болж, гадаадын 500-гаад төлөөлөгч оролцож гаднын хөрөнгө оруулалтыг татах, тогтвортой хөгжлийн тухай хэлэлцлээ.

“Оюутолгой”-н “РиоТинто” группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон Дэлхийн эдийн засгийн хөгжлийн төв Ази тив рүү чиглэснийг онцлон тэмдэглэлээ.

Чуулганы материалд дараагийн “Оюутолгой”-г хаанаас олох вэ гэсэн асуулт гарсан байх юм. Монгол Улс 2600 гВт, нар салхины сэргээгдэх эрчим хүчний нөөцөө бүрэн ашиглавал БНХАУ-ын 2022 оны нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 63 хувийг манай улс хангах боломжтой юм байна. Энэ нь дараагийн Оюутолгой болох юм уу даа.

Энэ бүхэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, эдийн засгийн суурь нөхцөлийг бий болгосон гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй. Зөвхөн шинэ зүйлийг бичлээ. Ийм их зүйлийг хийж бүтээсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг 2024 оны УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулж дахиад 2024-2028 онд ажиллуулахыг МАН-ын удирдлага болон гишүүддээ уриалъя. МАН ялагдах эрхгүй. Гишүүдээ санал нэгтэй дэмжээрэй.

Эдийн засгийн чуулган дээр нийслэл Улаанбаатар хотод хэт төвлөрсөн аюултай байдалд хүргэж болзошгүйг УИХ-ын дэд дарга, сөрөг хүчний төлөөлөл С.Одонтуяа тэмдэглэсэн. Аймаг, сум, тосгонд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид үндсэндээ нийслэлд ирж, Их дээд сургуульд орж эцэг эх, гэр бүл нь манай хүүхэд нийслэлд  Их дээд сургуульд орсон. Хүүхдээ бараадна гэж нүүн ирдгээс нийслэлд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй, хүн ам хэт олширч авто машины түгжрэл дээд хэмжээнд хүрснийг нийслэлчүүд мэднэ. Гэтэл зарим сум тосгодын хүн ам цөөрч байна.

Үүнийг харгалзан үзэж нийслэл дэх Их дээд сургуулийн хэт төвлөрлийг зогсоож аймаг сумдад их дээд сургуулийг шилжүүлэх шаардлагатай болж байна.

Та “Финландын нийгмийн 100 шинэчлэл” номоос их дээд сургуулийн төвлөрлийг сааруулсан нь гэсэн хэсэг (144 хуудас) “…Их сургуулиуд байгаагүй бол зарим жижиг хот зогсонги байдалд орж мөхөх байсан…” гэж бичсэнийг уншина уу.