Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Дунгийн-Улаан замын булаг” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн, Гурванзагал, Баян-Уул сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2024.10.14-ний өдрийн 09:30 цагт цурамд оруулан 18:40 цагт бүрэн унтраасан.
Уг хээрийн гал түймэрт тус сумын харьяат малчин Б /эрэгтэй, 54 настай/ өртөж түлэгдсэнийг тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шилжүүлсэн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 75000 га талбай, 4 ханатай 2 гэр, 3 айлын малын хашаа, 1 автомашин, 6х4 метрийн хэмжээтэй байшин өртөж шатсан.