Энэ өвөл эрчим хүчний хязгаарлалт хийх эсэх мөн үнэ нэмэх асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Өвөл цахилгаан хязгаарлахгүй байх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийн байдлаар нэмэлтээр Бөөрөлжүүтийн 150 мВт-ын блокыг ашиглалтад оруулсан. 12-р сарын 1 хүртэл туршилт хийгээд, тохируулга хийгдэнэ. Хоёрдугаарт, 50 мВт-ын цэнэг хураагуур ашиглалтад оруулна. Мөн шаардлагатай тохиолдолд БНХАУ-аас 80 хүртэл мВт-ын эрчим хүч импортлохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ мэт тооцоод үзэхээр 300 орчим мВт-ын шинэ эх үүсвэр бий болж байгаа. Гэхдээ хэрэглээ өндөр байгаа учраас бид итгэлтэй хэлж чадахгүй байна.

Харин үнийн тухайд тооцоо судалгаа хараахан гараагүй байна. Удахгүй тооцоолол гарчих байх” гэв.