Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг өчигдөр 55 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан. Н.Одончимэг нь АТГ-т шалгагдаж байсан аж.
Улмаар шалгалтын хүрээнд өчигдөр хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан нь энэ юм. Мөн түүний гэрээс 400 сая төгрөг хураан авсан байна. Тиймээс Н.Одончимэгээс гадна хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих, суллах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг нь
- 2013-2017 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтэн,
- 2017-2024 оны 07 сар хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга,
- 2024 оны 07 дугаар сарын 24-нөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа нэгэн аж.
Тэрбээр дөрвөн жилийн өмнө буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга байхдаа мөн 16 тэрбум төгрөгийн 5 хувийг авсан гэх хэрэгт холбогдож байжээ.