Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголт албан ёсоор иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ.
Тодруулбал энэ оны 7-9-р сарын хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа “И-Баримт” бүртгэлийн системд аравдугаар сарын 8-ны 23:59 цагийн дотор бүртгүүлсэн тохиолдолд буцаан олголтод хамрагдаж буй юм.
Мөн иргэн та НӨАТ-ын буцаан олголтоосоо автомашины татвар зэргээ төлөх боломжтой аж.