УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлынхаа өрөөнд архидан согтуурсан үедээ хүн зодож танхайрсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо УБЕГ-ын орчимд зодуулсан байдалтай хүн ГССҮТ-д 2024 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 23:45 цагт дуудлага мэдээлэл ирсэн байна. Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа гэв.