Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27…-32 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -15…-20 градус, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -14…-19 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -9…-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2…-3 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-20 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 12-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 29, 30-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13…-18 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна.