Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн холбоо ГҮТББ нь Очир Ундраа ОМЗ ББСБ / Ochir Undraa OMZ NBFI-тай өнөөдөр Хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Очир Ундраа ОМЗ ББСБ-аас зөвхөн дээрх холбооны гишүүдэд зориулан өөрийн санхүүгийн хэрэгцээнд тохируулан авах боломжтой барьцаатай болон барьцаагүй хамгийн бага буюу сарын 2%, 2.8%-ийн хүүтэй, урт хугацаатай, 2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлүүдийг санал болгож байгаа юм байна.
Иймд Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гишүүд Очир Ундраа ОМЗ ББСБ-ын зээлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг холбооны байранд хүрэлцэн ирж авч, өөрт хэрэгцээтэй санхүүгийн асуудлаа түрэн шуурхай шийдвэрлүүлэх боломжтой талаар мэдээлж байсан юм.