БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ОХУ-ыг зорих галт тэргэнд явж байгаа бололтой гэж Өмнөд Солонгосын олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Орос, Хойд Солонгосын аль нь ч энэ уулзалтыг албан ёсоор баталгаажуулаагүй ч Путин Даваа гарагт Оросын зүүн хэсгийн Владивосток хотод хүрэлцэн ирсэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.

Айлчлал эхэлбэл ковидын дараах анхны гадаад айлчлал болно. Сүүлийн гурван жилийн хугацаанд ковидоос шалтгаалж хил хаагдсан байсан юм. Зэвсэг нийлүүлэх хэлэлцээр ахисан түвшинд хүрсэн учраас энэхүү нууц уулзалт болох гэж байна хэмээн бичиж эхэлжээ.