Монголд өнгө тодорхойлогч гэсэн шинэ мэргэжил гарчээ. Телевизийн хөтлөгч Н.Нандинцэцэг 2020 онд хувь хүний өнгө гэж ярьж таниулж эхэлснээс хойш хэдэн мянган эмэгтэйчүүд түүний Мастер сургалтын төвийн сургалтанд хамрагдан Өнгөний талаарх ойлголт мэдлэгтэй болсон.

Н.Нандинцэцэгийн санаачилсан “Мастер Сургалт” цахим төвийн хичээлд хамрагдсан эмэгтэйчүүд өөрийн өнгөний онцлогийг тодорхойлж, хувийн хэв маягаа тодорхойлон, хувь хүний төрхөө илүү цэгцтэй ойлгож эхэлсэн байна. Эдгээр суралцагчдын дунд мэргэжлийн “Өнгө тодорхойлогч” болж, уг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн хүмүүс ч гарч иржээ.

Өнгө тодорхойлогч гэж хэн бэ?

“Өнгө тодорхойлогч” гэдэг нь хувь хүний арьсны өнгө, нүдний өнгө, үсний өнгө, нүүрний хэлбэр зэрэг онцлогт нийцүүлэн тухайн хүнд хамгийн тохирсон өнгөний сонголтыг тодорхойлдог мэргэжилтэн юм. Энэ нь зөвхөн хувцас загварт бус, гоо сайхан, нүүр будалт, үс засалт, дүр төрхийн менежмент зэрэг олон салбарт хэрэглэгддэг шинэлэг үйлчилгээ юм.

Өнгө тодорхойлогч мэргэжилтнүүдийн гол үүрэг нь:

  • Хувцасны зөв өнгийг сонгож, хэрэглэгчийн гадаад төрхийг цогцоор нь өөрчлөх.
  • Гоо сайхны бүтээгдэхүүн сонгоход зөвлөгөө өгөх.
  • Нийтийн өмнө илтгэл тавих, камерын өмнө дүр төрхийг сайжруулах замаар хүмүүсийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх.

“Мастер Сургалт” – Өнгө тодорхойлох сургалтын хөтөлбөрийн тухайд

Сэтгүүлч, хөтлөгч Н.Нандинцэцэгийн үүсгэн байгуулсан “Мастер Сургалт” цахим сургалтын төв нь хувь хүний хөгжлийн чиглэлээр олон төрлийн хичээл заадаг. Энэхүү сургалтын төвийн хөтөлбөрт хувь хүний өнгө тодорхойлох тусгай сургалтууд багтдаг бөгөөд дараах сэдвүүдийг хамруулсан байдаг.

Сургалтын сэдвүүд

  1. Өөрийн өнгөө тодорхойлох (Identifying Your Own Color) – Өнгөний талаар мэдлэгийг бий болгож яагаад хувь хүний өнгийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой талаарх мэдлэгийг олгохоос гадна хувь хүний арьс, нүд, үсний өнгө төрх онцлогт нь тохирсон өөрийн өнгийг нь тодорхойлох.
  2. Өнгөний хэл (The Language of Colors) – Өнгө бүрийн далд утга, хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар ойлголт өгөх.
  3. Өнгөний хослолууд (Color Combinations) – Өөрт тохирсон өнгөний схем, хослолыг тодорхойлох, энэхүү өнгөний хослолыг хувцаслалтандаа хэрхэн ашиглах талаар суралцах.
  4. Өнгөний нөлөө (The Impact of Colors) – Ажлын ярилцлага, олон нийтийн өмнө илтгэл тавих, өдөр тутмын амьдралд өнгөний нөлөөг хэрхэн зөв ашиглах талаар суралцах.
  5. Хувцасны шүүгээгээ цэгцлэх (Organizing Your Wardrobe) – Зөв өнгийн хувцсаар шүүгээгээ хэрхэн шинэчлэх, хэрэгцээгүй хувцсаас салах арга техникийг эзэмших.
  6. Өөрийн дүр төрхийг шинэчлэх (Refreshing Your Old Image) – Өнгөний зөв сонголтоор дүр төрхөө шинэчлэх, өнгөний өөрчлөлтөөр дүр төрхөө сайжруулах.
  7. Гэр бүл, нийгмийн харилцаанд өнгөний хүчийг ашиглах (Using the Power of Colors to Achieve Success in Family and Social Relationships) – Гэр бүлийн уур амьсгалд өнгөний нөлөө хэрхэн илэрдэг талаар ойлгож, харилцааг эерэг болгох арга барилд суралцах.

Өнгө тодорхойлохын ач холбогдол

  • Зөв өнгийг зөвлөх нь хувийн хэв маяг бүрдүүлэхэд асар чухал үүрэг гүйцэтгэдэг.
  • Ялангуяа телевизийн салбарт, олон нийтийн өмнө илтгэл тавихад, ажил мэргэжлийн өсөлтөд ихээхэн ач холбогдолтой.
  • Өөрт тохирох өнгөний хүрээнд хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн сонгох боломжтой болсноор хэрэггүй худалдан авалтаас зайлсхийж, илүү үр дүнтэй худалдан авалт хийдэг.
  • Өөрт зохих өнгийг мэдсэн хүн өөрийн дүр төрхөд итгэлтэй болж, ажил амьдралдаа илүү амжилт гаргах боломжтой болдог.

Мөн Мастер сургалтын төвийн бүхий л сургалтуудад хөтлөгч, продюсер Н.Нандинцэцэг маань өөрийн гэсэн хичээлүүдийг хамтатган заадаг бөгөөд түүний Цахим орчинд өөрийн өнгө төрхийг хэрхэн бүтээх талаарх сургалтыг мөн давхар та бүхэн эзэмших боломжтой юм. Үүнд

  • Камерын өмнө дүр төрхөө сайжруулах (Practice with Camera Work) – Камерын өмнө хэрхэн зөв байрлах, дүр төрхөө засах арга барилыг суралцах.
  • Дижитал орчинд мэдээлэл түгээх ур чадвар (Skills for Distributing Information in the Digital Space)-Нийгмийн сүлжээнд видео, контент бэлтгэх чадварыг эзэмших.
  • Facebook Live-ийн үр дүнтэй стратеги (Effective Facebook Live) – Facebook Live хийх үеийн анхаарах зүйлс, илүү өргөн хүрээнд хандагчдад хүрэх арга барилуудыг суралцах.
  • Сэдэв сонгох (Choosing a Topic) – Илүү сонирхол татахуйц сэдэв сонгох стратеги, хандалтын өсөлтийг хэрхэн хангах талаар заах.
  • Бэлтгэл (Preparation) – Facebook Live болон бусад контент бэлтгэх явцад анхаарах зүйлс, эхний алхамуудыг зөвлөх.
  • Хамгийн өргөн хүрээний үзэгчдэд хүрэх (Reaching a Wider Audience) – Контентуудаа аль болох олон үзэгчдэд хүргэх арга замуудыг олох.
  • Гол анхаарах зүйлс (Key Considerations) – Дижитал орчинд амжилт олоход зайлшгүй анхаарах гол зарчмуудыг суралцах.

Монголд цоо шинэ мэргэжил болох “Өнгө тодорхойлогч” нь зөвхөн дүр төрх сайжруулах бус, эдийн засгийн хэмнэлт хийх, харилцааны үр нөлөөг сайжруулах олон талын ач холбогдолтой. Н.Нандинцэцэгийн үүсгэн байгуулсан “Мастер Сургалт” төвийн хичээлүүд нь энэ мэргэжлийн хөгжлийн суурийг тавьж, мянга мянган эмэгтэйчүүдийг энэ салбарт амжилт гаргахад нь туслан хөтөлсөөр байна. Өнгөний хүчийг зөв ашиглаж чадвал хувь хүний амжилт, өөртөө итгэх итгэл болон дүр төрхийн сайжралт зэрэг олон талын үр өгөөжийг хүртэх боломжтой билээ.