ОХУ-ын Курилын арлуудын бүс нутагт өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны 10:25 цагт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт  АНУ-ын Геологи судлалын газарт бүртгэгдсэн байна.

Тус агентлагийн мэдээлснээр 220 км гүнд газар хөдлөлт болсон бөгөөд  голомт нь  тус улсын Сахалин мужийн Северо-Курильск хотоос баруун тийш 341 км (212 миль) зайд бүртгэгджээ.

Тухайн бүс нутгийн хүн ам газар хөдлөлтийн чичирхийлэлд тэсвэртэй барилга байгууламжид амьдардаг ч бүтцийн хувьд ихээхэн эмзэг байдаг нь шавар хийцтэй чулуу, арматургүй тоосгон барилгатай холбоотой аж.

Эх сурвалж: https://thewatchers.news

Орчуулсан: Б.Гэрэлзаяа