Баянгол дүүргийн худалдааны гол гудамж болох 3, 4-р хороололд Баянгол дүүргээр овоглодог жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань өөрсдийн нэрийн барааны дэлгүүртэй боллоо.
Өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа “️Баянголд үйлдвэрлэв” нэрийн барааны дэлгүүрийн нээлтэд зориулж дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 50 орчим иргэн, ААН өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдан борлуулж байгаа бөгөөд ЗГХА Жижиг дунд үйлдвэрийн газар, дүүргийн ЗДТГ, Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэхүү дэлгүүр нээгдсэнээр хэрэглэгчид маань дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос, хямдралтай үнээр худалдан авах боломж бүрдэж буй бөгөөд бидний сүүлийн 6 сар ярьсан санал, санаачлага ийнхүү ажил хэрэг болж байгаад баяртай байна.
Та бүхэн үзэсгэлэн ирснээр:
  •  Монгол үндэсний хувцас,
  •  Монгол гэр, түүний эдлэл хэрэглэл,
  •  Ноос ноолууран бүтээгдэхүүн,
  •  Арьс ширэн бүтээгдэхүүн,
  •  Арьс арчилгаа, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн зэргийг худалдан авах боломжтой.
Үзэсгэлэн худалдаа:
2024 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд нийт 5 хоног үргэлжилнэ.
Хаяг: БГД, 4-р хороо, “Эрдэнэс центр”
(Өргөө кино театрын урд талд, зам дагуу) Баянголд үйлдвэрлэв төв.