УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг АТГ-т өгч шалгуулах тухайгаа мэдэгдлээ.

Тэрбээр “УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь УИХ-ын 2024 оны арваннэгдүгээр сарын 11-нд Төсвийн тухай хуулийг баталсан чуулганы хуралдааны ирц, тухайн өдрийн санал хураалтанд дэмжсэн болон татгалзсан санал өгсөн гишүүдийн нэрсийг өгөхгүй нэг сар эс үйлдлээр татгалзаж, улмаар шаардлага тавиад долоо хоног хэрэгжүүлэхгүй байгаа тул Эрүүгийн хуульд заасан “албаны бүрэн эрхээ хэтрүүлэх” албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж Авлигатай тэмцэх байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв” гэлээ.