Бүгд Найрамдах Вануату Улсын нийслэл Порт Вила хотод өнөөдөр /2024.12.17/ 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас олон арван барилга байгууламж сүйдэж, нэг хүн амь насаа алджээ.

Газар хөдлөлтийн гүн нь Порт Вила хотоос баруун урд зүгт 57.1 км зайд хөдөлсөн талаар мэдээллээ. Газар хөдлөлт хүчтэй байсан ч цунамигийн анхааруулга өгөхүйц хэмжээнд байгаагүй гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Тус улсад 2023 оны 03 дугаар сард 6.6 магнитуудын хүчтэй газар хөдөлж, 30.000 айл өрх өртөж, 5000 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, өнөөг хүртэл нүүлгэн шилжүүлэлтийн төвүүдэд амьдарсаар байна. Гамшигт үзэгдлээс хойш 15 хоногийн дараа ч хүнсний аюулгүй байдал, ундны усны хомсдол, уснаас үүдэлтэй өвчлөл түүнийг дагалдах аюул үүсч байсан байна.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: reuters.com