Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой ногоон автобусны гэх хэргийн шүүх шурал өнөөдөр товлогдсон. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм.
“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Хохирлыг барагдуулах хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас нийт 11.9 тэрбум төгрөгийг хураан авч, 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авсан талаар албаныхан мэдээлж байв. Үүнээс гадна “Skywell” загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус, цахилгаан цэнгэлдэх найман төхөөрөмжийг төлбөр барагдуулахаар хураан авсан болохыг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн билээ.
Шүүх хурлыг 2024.07.29-нд анх товлосон бөгөөд 7 уда хойшлоод байгаа юм. Тухайлбал,
- Шүүх хурал 2024.08.12-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024.10.21-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024.11.06-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024.12.04-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024.12.09-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024.12.16-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2025.01.20-ныг хүртэл хойшилсон.