УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цугуулж эхэлсэн. Уг албан бичигт гарын үсэг зурахаа УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэрбээр “Цагийн байдлыг ажиж байгаад аль нааштай талд нь үсэрч гарах нь зарчимтай, туйлбартай улстөрчийн чанар биш. Хэн нэгэн албан тушаалтан, тодорхой эрх ашгийг хамгаалах гэхээс илүү хүний эрх, олон ургалч үзэл, чөлөөт зах зээлийг хамгаалдаг улс төрийн нам төлөвшин тогтох нь Монгол Улсын том эрх ашиг гэж үздэг. Томоохон төсөл хөтөлбөрүүд хөдөлж эдийн засгаа өөд татах, монополын нөлөөллөөс улс төрийг ангид байлгах, иргэд болон аж ахуйн нэгжүүд зах зээл дээр чөлөөтэй өрсөлдөх орчин бий болгох, бизнес дэх төрийн дарамтыг бууруулахын төлөөх ямар ч бодлогыг тууштай дэмжиж ажиллана. Гэтэл өнөөдөр татварын дарамт хэрээс хэтэрч, төр улам данхайж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам бүр хумигдаж байгаа нь бодитой үнэн. Тиймээс олон нийтийн болон УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзэж Засгийн газрын Тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагыг дэмжиж гарын үсэг зурах болно” гэжээ. Post navigation Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулна Р.Эмүжин: Төрийн ордноо худалдааны төв болгочихвол болох уу?
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цугуулж эхэлсэн. Уг албан бичигт гарын үсэг зурахаа УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэрбээр “Цагийн байдлыг ажиж байгаад аль нааштай талд нь үсэрч гарах нь зарчимтай, туйлбартай улстөрчийн чанар биш. Хэн нэгэн албан тушаалтан, тодорхой эрх ашгийг хамгаалах гэхээс илүү хүний эрх, олон ургалч үзэл, чөлөөт зах зээлийг хамгаалдаг улс төрийн нам төлөвшин тогтох нь Монгол Улсын том эрх ашиг гэж үздэг. Томоохон төсөл хөтөлбөрүүд хөдөлж эдийн засгаа өөд татах, монополын нөлөөллөөс улс төрийг ангид байлгах, иргэд болон аж ахуйн нэгжүүд зах зээл дээр чөлөөтэй өрсөлдөх орчин бий болгох, бизнес дэх төрийн дарамтыг бууруулахын төлөөх ямар ч бодлогыг тууштай дэмжиж ажиллана. Гэтэл өнөөдөр татварын дарамт хэрээс хэтэрч, төр улам данхайж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам бүр хумигдаж байгаа нь бодитой үнэн. Тиймээс олон нийтийн болон УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзэж Засгийн газрын Тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагыг дэмжиж гарын үсэг зурах болно” гэжээ.