УИХ-ын гишүүн П.Сайнзориг УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргажээ.

Тэрбээр   “УИХ-ын 21 дүгээр тогтоолоор “ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан байдаг. Тус хөтөлбөрийн Авлигагүй засаглал бүлгийн 4.2.1.7-д “Улс төр дэх мөнгөний нөлөөллийг бууруулж, сонгогчдын саналыг худалдан авах аливаа ажиллагааг зогсооно” гэсэн зорилтыг УИХ дэвшүүлсэн байдаг.

Иймд сонгуулийн болон сонгуулийн бус цаг хугацаанд энэ зорилтыг хангахын төлөө гишүүд үлгэрлэж харуулах ёстой, бас үүрэгтэй. Монгол Улсын Их Хурлыг тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй.  Элдэв баяр ёслол тааруулж иргэдэд “масс”, “Эрээнд үйлдвэрлэсэн” бэлэг сэлт /халуун сав, аяга, торго дурдан, цаг тооны бичиг өөрийн зурагтай, чихэр, хүнс гэх мэт/ тараахаа бүр мөсөн зогсоохыг УИХ-ын гишүүддээ уриалмаар байна. Шат шатанд сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч нарт бас уриалмаар байна” гэв.