Засгийн газрын ээлжит хуралдаанд Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар
- Айл өрх цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тарифын өсөлтийн талаар
- Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн таван жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүни й үр дүнгийн талаар гэхчлэн 32 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүний дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар мөн хэлэлцэх аж. Өнгөрөгч 2024 оны ногдол ашгийг хэзээ хуваарилах вэ гэдэг нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй.
Шинэ оны өмнө буюу 2024.12 дугаа сард ногдол ашгийн эхний хэсэг болох 135 мянган төгрөгийг олгосон. Цагаан сараас өмнө ногдол ашгийн үлдэгдэл буюу 200 гаруй мянган төгрөг олгох талаар Засгийн газраас мэдэгдээд байсан юм.