“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд өнөөдөр /2025.02.20/ 2024 оны үйл ажиллагааны тайлангаа сэтгүүлчдэд танилцууллаа. Компанийн санхүүгийн тайлан Үндэсний аудитын газраар баталгаажсанаар олон нийтэд танилцуулж байгаа нь энэ аж.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт хийж 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ.

Мөн 2024 онд Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийг нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэн ажилласан байна.

2023 оноос биржийн арилжааг эхлүүлж өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 115 удаагийн биржийн арилжаа зохион байгуулж, 2.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25 сая тонн нүүрсийг биржээр борлуулrtt6  2023 онд 9.8 сая тонн нүүрс биржээр арилжаалсан бол 2024 онд 15.3 сая тонн болгон нэмэгдүүлсэн. Энэ онд биржээр арилжаалах нүүрсний хэмжээг 50 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

“Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн өмнө тулгарч буй нэг асуудал 2024 оны I улирлаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний үнэ 44 хувиар унасан байна. Ингэхдээ хатуу коксжих нүүрсний үнэ 44 хувиар унажээ. Ийм үед биржийн арилжаа ч сорилттой тулгарч, борлуулалтын орлого буурах хандлагатай болжээ. Энэ оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ сэргэх болов уу гэдэг хүлээлттэй байгаа аж.

УИХ-аас баталсан холбогдох хуулийн дагуу 2023 оны хоёрдугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь анх биржийн арилжааг эхлүүлж байсан бөгөөд тэр үеэс нэг ч амны гэрээ байгуулаагүй. 2023 онд нийт борлуулсан нүүрсний 17 хувийг биржээр зарж, худалдан авагч талд хүргэж өгсөн бол 2024 онд 38 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Ингэснээр 29.6 сая тонн нүүрсний 38 хувь буюу 11.6 сая тонн нүүрсийг худалдан авагч талд хүргэж өгчээ.  Үлдсэн нүүрсний борлуулалт нь урт хугацаатай байгуулсан байсан амны гэрээтэй нүүрс аж. Энэ онд биржээр арилжаалах нүүрсний хэмжээг 40 хувь давуулах, цаашлаад 50 хувьд хүргэх зорилт тавьжээ.

2023 онд биржийн арилжаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 115 удаагийн биржийн арилжаа зохион байгуулж, 2.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25 сая тонн нүүрсийг биржээр арилжаалсан байна.

2023 онд 9.8 сая тонн нүүрс биржээр арилжаалсан бол 2024 онд 15.3 сая тонн болгон нэмэгдүүлжээ. Энэ онд биржээр борлуулах нүүрсний хэмжээг дээрх түвшингөөс бууруулахгүй байх зорилт тавьсан байна.

Мөн 2024 онд нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийн нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэн ажилласан байна.