Украины газрын ховор ашигт малтмалын нөөцийг АНУ-д ашиглах боломжийг олгох, Киев, Вашингтон хоёрын урт хугацааны тохиролцоо хийхээр Цагаан ордоныхон төлөвлөж байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн Киевт айлчлалын үеэр Зеленский хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзсан.
Мөн Мюнхенд дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнстэй уулзах үеэрээ Америкийн саналд аюулгүй байдлын баталгаа тусгаагүй тул дахин эсэргүүцсэн гэжээ. Тиймээс Украинчууд Бессентийн цагийг дэмий үрсэн гэж буруутгаад Зеленскийг дахин шүүмжилжээ.