Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энд онд ахмадуудад чиглэсэн үйл ажиллагааны зардлаа тав дахин нэмэгдүүлэхээ мэдэгдэв.Мөн тэрбээр
- 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж эхэлсэн.
- Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмадуудад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих зардлыг өнгөрсөн оноос 5 дахин нэмэгдүүллээ.
- Энэ онд хуулийг олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрд сурталчлан таниулах, хэрэгжилтэд анхаарах хүрээнд өнөөдөр / 2025.02.17/ Монголын ахмадын холбоотой 2025 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

- Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, санхүүжилтийг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хүрээнд 50 ба түүнээс дээш ажиллагсадтай аж ахуйн нэгжийн 2-оос доошгүй хувьд ахмад настан авч ажиллуулахыг хуульчиллаа.
- Мөн ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглавал Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.
- Төсөвт байгууллага бүр цалингийн нийт сангийн 3 хүртэлх хувийг жил бүр Ахмадын сангийн зардалд тусгахаар хуульчилсан.