Хятад улс цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд үзүүлж буй дэмжлэгийг Европын холбооноос шалгаж эхэлжээ. Цахилгаан автомашины импорт нэмэгдэж байгаа нь Европын автомашин үйлдвэрлэгчдэд айдас төрүүлж эхэлсэн.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Европын парламентад үг хэлэхдээ Европ өрсөлдөөнд нээлттэй, гэхдээ “доороос уралдахгүй” гэж мэдэгджээ.

“Дэлхийн зах зээл хямд цахилгаан машинуудаар дүүрсэн. Тэдний үнийг улсаас асар их татаасаар зохиомлоор бууруулж байна” гэж фон дер Лейен хэлсэн. “Тиймээс ч би өнөөдрөөс Хятадаас ирж буй цахилгаан машинуудын татаасын эсрэг мөрдөн байцаалт явуулж эхэлснийг зарлаж байна гэжээ.

Европ Хятадаас импортолсон автомашинаас 10 хувийн татвар авдаг. Энэ нь АНУ-ын 27.5%-ийн татвартай харьцуулахад Хятадын үйлдвэрлэгчид Европын зах зээлд хурдан байр сууриа олж байгаа юм.

Энэ оны эхний хагаст Хятадын компаниуд Европын есөн оронд бараг 350 мянга орчим цахилгаан автомашин экспортолсон. Сүүлийн таван жилд Хятад автомашины импорт дөрөв дахин нэмэгджээ.2030 он гэхэд Хятадын автомашин үйлдвэрлэгчид дэлхийн зах зээл дэх эзлэх хувь 17% -иас 33% хүртэл хоёр дахин нэмэгдэж, Европын компаниуд зах зээлд эзлэх хувиа алдахаар байгааг эдийн засагчид тооцоолсон байна