Богино хугацааны бослого гаргаснаас хойш хоёр сарын дараа буюу наймдугаар сарын 23-нд Евгений Пригожин онгоцны ослоор амь үрэгджээ.

Бослогыг зогсоосноос тав хоногийн дараа буюу зургадугаар сарын 29-нд Путин Пригожин болон түүний командлагчдыг Кремльд цуглуулсан гэж Оросын “Коммерсант” сонинд нийтэлжээ.

Путин Пригожины бүлгээс шинэ удирдагч Алексей Трошевын удирдлага дор ажиллах эсэхийг асуусан. Харин Пригожин “Үгүй ээ, залуус үүнийг зөвшөөрөхгүй” гэж хэлсэн. Тэр уулзалт Пригожинийн хувь заяаг битүүмжилсэн байж магадгүй хэмээн хэвлэлүүд бичиж байна.