Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн “Сарлагийн саарын-Овоо” гэдэг газар   суудлын автомашин цасанд суужээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Ц /45 настай, эрэгтэй/-гийн “Advan” загварын суудлын автомашин /7 зорчигчтой/ цасанд суусан байсныг татан гаргасан байна.