Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баян гол багийн “Цов” гэдэг газар иргэн Э /30 настай, эмэгтэй/ 03.24-ний өдрийн 17:00 цагийн орчимд гэрээсээ хойд зүгт хониндоо явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 06:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Э /30 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:40 цагт Асгат сумын Дөхөм багийн “Хутаг-Уул” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олжээ.
