Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат 2025.03.25-ний өдөр захирамж гаргаж, аймгийн төв сум, суурин газраас гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тус аймгийн нийт нутгаар цас орж салхи зүүн хойноос баруун хойш эргэж секунтэд 18 м/с зарим үед 20 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурч, зам дагуу мөстлөг үүсэж авто тээвэр зорчиход хүндрэл үүссэн байна.

