Skip to content
  • Sun. Nov 1st, 2026
Buzznews.mn

Өдөр бүр шинэ мэдээлэл

  • Мэдээ
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Шинжлэх ухаан
    • Дэлхийд
  • Байгаль орчин
    • Мэдээ
    • Цаг үе
  • Соёл урлаг
    • Цахим спорт
    • Кино
    • Хөгжим
    • Спорт
  • Аялал жуучлал
    • Загвар
    • Хоол
    • Эрүүл мэнд
    • Аялал
  • Холбоо барих
Шинжлэх ухаан

П.Наранбаяр: Боловсролын салбарын 30 албан тушаалтныг чөлөөлж, 900 сая төгрөг хэмнэнэ

Bybuzznews

March 26, 2025

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.

Тэрбээр салбар дахь чиг үүргийн давхардлыг арилгаж, хэмнэлт хийхээр болсноо мэдээлсэн юм.

Тодруулбал, тэрбээр “Боловсролын салбарт удирдлага менежментийг авч яваа голлох дөрвөн байгууллага болох Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн чиг үүргийн давхцлыг судалсан.  Нийт ажилчдын тоо 361 хүн байна. Эдгээрт газар хэлтсүүдээр нь тусгайлсан Засгийн газрын 22 дугаар тогтоолоор тогтоосон аргачлалын дагуу чиг үүргийн шинжилгээ хийж үзсэн. Нийт 81 чиг үүрэг давхацсан байна. Нийт 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай байна.

Нийт 30 албан тушаалтан 361 албан хаагчийн 8 хувьтай тэнцэх хэмжээний хэмнэлтийг үүсгэх боломж байна. Жилдээ 900 орчим сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ гэсэн үг.
Энэ талаар Засгийн газарт танилцуулж, бүтэц зохион байгуулалтын арга хэмжээг авахаар болсон. 73 албан тушаалын заримыг нь орон нутаг руу шилжүүлнэ. Орон нутагтай боловсролын газруудын ачааллыг бууруулж, идэвхтэй ажиллуулахад чиглэж, судалгааны байгууллагуудаа дэмжинэ. Одоохондоо 30 албан тушаалын зардлыг хэмнэх боломжтой гэдэг дүгнэлтийг гаргасан. Жишээлбэл, Боловсролын ерөнхий газар дээр 81 чиг үүрэг давхцсан. Тэнд сурах бичгийн судалгаа хийж байгаа ч Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд жинхэнэ судалгааг нь хийж байдаг. Дээд боловсролын газар гэж байгаа бол яаман дээр бас ийм үүрэгтэй газар хэлтэс бий.
Мөн Боловсролын ерөнхий багц хууль батлагдахаас өмнө тус газар байгуулагдаж, 165 хүний орон тоо байгуулагдсан. Улс төрийн томилгоо хийгээгүй, бодит бус мэдээлэл цацагдаж байна. Давхардсан чиг үүргийг хэмнэж, цомхотгол хийнэ. Санхүүгийн түрээсийг боловсролын салбар анх удаа хэрэглэж, гэрээ байгууллаа. Энэ аргаар Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд “Бэрэн эверест интернэйшнл” сургуулийг төрийн өмчийнх болгож, 1000 гаруй хүүхэд суралцаж байна” гэлээ.

 

Post navigation

Элсэлтийн шалгалтад бүртгүүлэгч зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ
Багануурт Орос хэлний төв нээгдлээ

Related Post

Шинжлэх ухаан

ХААИС оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

October 29, 2026 buzznews
Шинжлэх ухаан

ХААИС-ийн Аялал жуулчлалын хөтөлбөрийн оюутнууд Япон улсад дадлгажуулах хамтын ажиллагааг өргөжүүлнэ

October 27, 2026 buzznews
Шинжлэх ухаан

Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллах бэлэн

October 27, 2026 buzznews
Recent Posts
  • Трампын хувийн улс төрийн ашиг сонирхол
  • Ирэх жил төмс, ногооны үнэ нэмэгдэхгүй
  • Шинжээч: Ноолуурын урамшуулал дээр зөрүү байгаагүй. Ингээд нийтдээ 349 тэрбум төгрөгийн зөрүү үүссэн
  • П.Наранбаяр: Хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэж, хэрэглэхийг хориглохоор тусгасан
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс  3 хүний амь нас хохирсон хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Archives
  • October 2026
  • September 2026
  • August 2026
  • July 2026
  • June 2026
  • May 2026
  • April 2026
  • March 2026
  • February 2026
  • January 2026
  • December 2025
  • November 2025
  • October 2025
  • September 2025
  • August 2025
  • July 2025
  • June 2025
  • May 2025
  • April 2025
  • March 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • July 2023
  • June 2023
  • May 2023
  • February 2022
  • April 2020
  • February 2020
  • January 2020
Categories
  • Apps
  • Startup
  • Аялал
  • Бизнес
  • Гол мэдээ
  • Дэлхийд
  • Загвар
  • Кино
  • Мэдээ
  • Соёл урлага
  • Спорт
  • Технологи
  • Тоглоом
  • Улс төр
  • Хоол
  • Хөгжим
  • Цаг үе
  • Чөлөөт
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • эрүүл мэнд
Tags
Аялал Бизнес Дэлхийд Соёл урлага Спорт Эрүүл мэнд
Tags
Аялал Бизнес Дэлхийд Соёл урлага Спорт Эрүүл мэнд
Buzznews.mn

Өдөр бүр шинэ мэдээлэл

© Copyright 2023 Buzznews.mn. All Rights Reserved.