Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум Агар багийн “Дошинтын-Их” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 16:15 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.