Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт 2025.04.15-ны өдрийн 02:05:57 секундэд 4.7 магнитуд, 02:07:35 секундэд 4.1 магнитуд, 02:11:07 секундэд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болжээ.
Тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй, Улаанбадрах сумын Тамгын газрын дарга, Хөвсгөл сумын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.