Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн “Зөөлөн” гэдэг газар 04.15-ны өдрийн 22:43 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөл болжээ.

Баяндалай, Сэврэй, Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.