ОХУ-ын “РОСНЕФТЬ” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлгээр бакалаврт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа/2025-2026/

📌Шалгалтад оролцох иргэд 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдрийн 17.00 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn цахим хуудсанд хандан шинээр эрх нээн бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.
📌Боловсролын яам зөвхөн баримт бичгийг хүлээн авч, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлнэ.
📌Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам тухайн их, дээд сургуулиудтай хамтран шалгалт, ярилцлагыг зохион байгуулна.
📌Бүртгэл дуусах хугацаа дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09:00-17:00 цагт Боловсролын мэдээллийн технологийн төвийн 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын 51-263495 дугаараас тус тус лавлана уу.

🔗ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ, БҮРТГЭЛ ГЭХ МЭТ ТЭТГЭЛГИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: http://moe.gov.mn/post/165592