Иргэдийг өнөөдөр болон маргааш Богд ууланд гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Учир нь зэрлэгшсэн нохой, муурыг барих болон устгал хийж гүйцэтгэх юм байна. Тиймээс иргэдийг тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг санууллаа. Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойн эзэн өөрөө хариуцах юм.