Өнөөдөр: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +25…+30 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +12…+14 градус дулаан байна.
Төлөв байдал: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна.
Хур тунадас: 28-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29,30-нд Хангайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 05 дугаар сарын 01-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд нутгийн төв хэсгээр, 05-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар, 05 дугаар сарын 01-нд говийн бүс нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус дулаан, өдөртөө +10…+15 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 05 дугаар сарын 01-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.
