Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дээд гурван-Эвэртэй” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 19:59 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50, 20 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ажиллан 04.27-ны өдрийн 06:15 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9.4 га талбай өртөж шатсан.
