Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Баруун ширээт оргилд Ойн гал түймэр гарсан.
Нийслэлийн Онцгой байдлын газар, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Богдхан уулын Дархан цаазат газар, УСУГ-ын ажилтнууд, “One life” клубийн гишүүд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 23:10 цагт цурамд оруулан, 04.29-ний өдрийн 10:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 7 га орчим талбай өртөж шатсан.
