Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Сумын төвөөс Баруун хойд зүгт 109 км-т 2025.05.08-ний өдрийн 22:23:18 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус сумын Тамгын дарга, Хилийн цэргийн 0287 дугаар ангийн I-р заставын ерөнхий эргүүл, II-р заставын жижүүр нараас утсаар холбогдон тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
