Дорнод аймаг, Матад сум. Эрдэнэбадрах багийн “Лаг нуур” хэмээх газарт хээрийн гал түймэр энэ сарын 24-нд гарчээ.
Дорнод аймгийн Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 7 дугаар заставын алба хаагчид, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд, Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Чин-Бэри” ХХК-ийн хадлангийн ажилтнууд гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 09.24-ний өдрийн 20:10 цагт цурамд оруулж, 21:30 цагт бүрэн унтраасан.