Увс аймаг, Тэс сум. 1 дүгээр багийн “Дунд бух” гэдэг газар  өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдрийн 01:22:07 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогчоос тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.