Баянгол дүүргийн Төр захиргааны байгууллагын 16 багийн 600 гаруй тамирчин өнгөрсөн амралтын өдрүүдэд спортын 5 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. “ЭРЧ ХҮЧ, ЭВ НЭГДЭЛ” уриатай спортын наадам сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, дартс болон усан сэлэлт гэсэн төрлүүдээр шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд энэ жилийн тэмцээн нь өмнөх жилүүдээс усан сэлэлтийн төрөл нэмэгдсэнээрээ онцлогтой юм.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, болоод ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсийн удирдлагууд, алба хаагчид оролцлоо.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, болоод ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсийн удирдлагууд, алба хаагчид оролцлоо.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн спорт өдөрлөгт төрийн албан хаагч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, нөхөрлөх зорилготой юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ жилийн тэмцээний шилдгүүдээр:
Шатарын эрэгтэй төрөлд:
Шатарын эрэгтэй төрөлд:
- I байр Ч.Баатаржав (ЗДТГ)
- II байр Д.Баярцэнгэл (Боловсрол)
- III Э.Хэрлэн (Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ)
Шатарын эмэгтэй төрөлд
- I байр Э.Пүрэвдулам (ЗДТГ)
- II байр Н.Сумъяа (Эрүүл мэндийн төв)
- III байр Ж.Алтанцэцэг (Нийгмийн даатгал)
Усан сэлэлтийн эрэгтэй төрөлд
- I байр Тайван (Ахмадын хороо, УССТ, Дотоод аудит, ЖДҮ, ГБЕО)
- II байр Г.Ням-Очир (Хороод)
- III С.Мөнх-Эрдэнэ (Татварын хэлтэс)
Усан сэлэлтийн эрэгтэй төрөлд
- I байр Наранхорол (БТСХ, ГБХЗХХ, НТБС, УЗ)
- II байр Б.Уянга (Газар зохион байгуулалтын алба)
- III Г.Сэргэлэн (Нийгмийн даатгал)
Дартсын эрэгтэй төрөлд
- I байр Татварын хэлтэс
- II байр Нийгмийн даатгалын хэлтэс
- III Засаг даргын Тамгын газар
