Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг 3 дугаар багийн “Шааны уул” гэдэг газар 2025.06.04-ний өдрийн 18:22:57 цагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Улаан-Уул, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газруудаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн. Мөн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын орлогчоос тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.