2024-2025 оны хичээлийн жилийн төгсгөлд…
- Сургуулийн өмнөх боловсролд нийт 264,818 хүүхэд хамрагдаж байна. СӨБ-ын бэлтгэл бүлэгт 74027 хүүхэд суралцсан нь 5 настай хүүхдийн 94.1%-ийг эзэлж байна. Хувилбарт сургалтад 2022 хүүхэд хамрагдаж байна.
- Ерөнхий боловсролын сургуульд нийт 798,151 суралцагч хамрагдаж байна. ЕБС-ийн 5 дугаар ангийг 83387 суралцагч төгсөж, дунд ангид шилжин суралцах бол 9 дүгээр ангийг 61931 суралцагч төгсөнө.
- ЕБС-ийн 12 дугаар ангийг 43933 суралцагч төгсөж, бүрэн дунд боловсролын үнэмлэх авна. Эдгээрийн нь 43334 төгсөгч элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн байна.
- МбТБ-ын өвлийн төгсөлтөөр 8950 суралцагч төгссөн. Үүнээс Техникийн боловсролын чиглэлээр 399, Мэргэжлийн боловсролын чиглэлээр 6660, Мэргэжлийн сургалтаар 1891 суралцагч төгссөн.
- 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын төгсөлтөөр 11474 суралцагч төгсөнө.
- 2024-2025 оны хичээлийн жилд их дээд сургууль, коллежийг 27250 оюутан төгсөх урьдчилсан тоо гарсан.