Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2025.06.23-ны өдрийн байдлаар 9251 боллоо. Үүнээс

  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 721
  • Гэрээр 1160
  • Эдгэрсэн 7363
  • Хавьтал 63052
  • Нас баралт 7 бүртгэгдээд байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.